Монгол Улсын “Статистикийн тухай” хуулийн 7-р зүйлийн 1 дэх хэсгийн “з” заалтын дагуу 2016 оны 4-р сарын 1-ний өдрөөс 2016 оны 4-р сарын 30-ны өдрийн хооронд “Аж ахуйн нэгжийн тооллого”-ыг улсын хэмжээнд явуулж байна.

Энэ удаагийн тооллогоор аж ахуйн нэгж, байгууллагын тоог гаргаж, тэдний эрхэлж байгаа үйл ажиллагааны чиглэл, байршил, улс орны эдийн засгийн хөгжилд оруулж буй хувь нэмрийг бодитой тодорхойлох явдал юм.

Аж ахуйн нэгж, байгууллагын тооллогодоо хамрагдаж, мэдээллээ баталгаажуулна уу. Танд баярлалаа.